Ч.Хүрэлбаатар: Их Британийн Элчин сайдтай уулзаж, вакцины чанар болон эрсдэлийн талаар ярилцлаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ф.Малоунтай уулзаж, вакцины чанар болон эрсдэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон байна.  Тэрбээр "Их Британийн Элчин сайд Ф.Малоунтай уулзаж, Засгийн газраас Ковид-19 цар тахлын тархалтыг хумих, эдийн засгийн хямралыг даван туулах, вакцины чанар болон эрсдэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо.   Их Британи улс нь хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг ижил тэгш хүртээх зорилготой Ковакс ЭйЭмСи (Covax AMC) хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Ковакс ЭйСиТи (Covax ACT Accelerator) механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын  нэг.   Мөн вакцин дундаас хамгийн хадгалалт, тээвэрлэлт даах чадвартай АстраЗенека вакциныг гаргаж аваад байгаа улс юм" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ