Нүүрсний уурхайд 18 хүн осолджээ
Хятадын баруун өмнө орших Чунцин хотын нүүрсний уурхайд осол гарч, доод тал нь 18 уурхайчин нас барав. Мөн 24 уурхайчин газар дор боогдсон осол урд өдөр нь орон нутгийн цагаар 17:00-ийн үед Юнчуань дүүргийн Дяошуйдун уурхайд гарсан байна. Уурхайд нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ нэмэгдсэн ба бямба гарагийн өглөөний байдлаар ганцхан хүнийг эсэн мэнд олсон аж. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ