Австрийн Сангийн экс сайдад найман жилийн хорих ял оноожээ

   Вена хотын Эрүүгийн хэргийн шүүхээс авлигын хэрэгт холбогдсон Сангийн сайд асан Карл-Хайнц Грассерт найман жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр төрийн өмчит орон сууцны BUМОG компанийн хувьцааг хувьчлах хэрэгт холбогдсон бөгөөд хэвлэлд  бичсэнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан, бэлэг авсан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон аж. Мөн гурван компаниас 9,6 сая еврогийн "нөхөн төлбөр" авсныг нь шүүхээс нотолжээ. Түүнчлэн уг хэрэгт хэд хэдэн бизнесмен хамсаатан болсон нь тогтоогдсон юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр болоогүй байгаа энэ үед экс сайдын өмгөөлөгч давж заалдах бодолтой байна 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ