"Шарын гол" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 22,338,894.03 төгрөгийн үнийн дүн бүхий 249,598 ширхэг хувьцааг арилжаалжээ.
Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL +14.44%) болон "Шарын гол" ХК (SHG +14.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -10.00%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -6.24%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 2,720 ширхэг нэгж эрхийг нийт 286,959 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 17658.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,338,287,785.34 төгрөг боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ