Япон улс иргэдээ үнэгүй вакцинжуулах хууль баталж, бүх нийтийг хамрагдах шаардлага тавина

Япон улсын парламент өчигдөр Covid-19-ийн эсрэг вакциныг иргэн болгондоо үнэгүй тарих хууль баталж, тус улсын бүх иргэнд вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавихаар болжээ.

Зөвхөн эсрэг заалттай хүмүүст тарихгүй юм байна. Хэрвээ иргэдийн эрүүл мэндэд вакцин сөрөг үр нөлөө үзүүлбэл Засгийн газраас тухайн хүнд нөхөн төлбөр олгох гэнэ. Ингэснээр Япон улс Covid-19-ийн эсрэг вакцинд бүх нийтийг хамруулах анхны улс боллоо. 

Өдөр тутмын коронавирусийн нөхцөл байдлын талаарх тоо баримтыг гаргадаг Жонс Хопкинсын их сургуулиас Япон улсад нийт 153,3 мянган хүн халдвар авч, 2137 хүн нас барсан тухай мэдээлжээ. Коронавирусийн цар тахал тус улсад эдийн засгийн хүчтэй цохилт үзүүлээд байна.

Эх сурвалж: ВВС gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ