Флорида саяас илүү халдварлагчтай гурав дахь муж болов
Коронавирусээр халдварлагсдын тоогоор дэлхийд АНУ тэргүүлсээр байгаа билээ. Өчигдөр буюу 12-р сарын нэгэнд гэхэд л тус улсад 156.007 хүн нэмэгджээ. Түүнчлэн уг үзүүлэлтээр нэг саяын босго давсан гурав дахь мужаар Флорида тодорсон аж. Тэнд коронавирусын халдвар авсан хүний тоо 1,008.166-д хүрсэн төдийгүй 18.679 хүн нас бараад буй. Мөн 55 мянга гаруй хүн эмчлүүлж байгаа гэнэ. Эл үзүүлэлтээр Калифорни муж(1,225.189) тэргүүлж, Техас муж(1,184.250) удаалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ