Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Байнгын хорооны тогтоолыг төслийг батлахыг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ