"Moderna"-ийн вакцин 100 хувийн үр дүнтэй нь тогтоогдлоо

АНУ-ын "Moderna" компанийн боловсруулж буй коронавирусийн эсрэг mRNA-1273 вакцин эхний шинжилгээгээр 94,1 хувийн үр дүнтэй гарсан бол хүнд хэлбэрийн өвчний эсрэг 100 хувийн үр дүнтэй нөлөөлж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл уг вакциныг хийлгэсэн сайн дурынхнаас нэг ч хүн коронавирусийн хүнд хэлбэрээр өвчлөөгүй байна. Иймд тус компани уг вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн байна.

Уг вакцины клиник туршилтад сайн дурын 30 мянган хүн оролцжээ. Туршилтад оролцсон 196 хүн коронавирусийн халдвар авсан ба тэдгээрээс 185 нь плацебо хийлгэсэн бол 11 нь вакцин тариулсан байна. Ингэснээр 94,1 хувийн үр дүнтэйг баталсан. 

Түүнчлэн тус вакцин хүнд нөхцөлд ямар үр нөлөөтэй байгааг дүгнэжээ. Туршилтад оролцсон хүмүүсээс 30 нь коронавирусийн хүнд хэлбэрээр өвдсөн бөгөөд тэд бүгд плацебо хэрэглэсэн байжээ. Вакцин хийлгэсэн сайн дурынхнаас хэн нь ч халдварын хүнд хэлбэрээр өвчлөөгүй тул дээрх дүгнэлтийг гаргасан аж. 

Ийнхүү "Moderna" компани өчигдөр АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газраас вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хүсэх гэж буйгаа зарласан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ