Афганистанд дэлбэрэлт болж 21 хүн амиа алджээ

Афганистаны Газни хотод дэлбэрэлт болсны улмаас 21 хүн нас барж, 17 хүн шархадлаа. Хохирогчид бүгд цэргийн албан хаагчид байсан ба зэвсэгт хүчний баазын ойролцоо тэсрэх бодис ачсан машин дэлбэрсэн бололтой.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт болохоос өмнө буудсан гэнэ. Тус улсын энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг хэт даврагч бүлгүүдийн аль нь ч уг хэргийн хариуцлагыг хараахан хүлээгээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ