Жо Байден өрөөсөн хөлөө гэмтээжээ
АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болох Жо Байдены нэг хөл хэсэг газартаа хугарсныг компьютерын томографын шинжилгээ нотолсон байна. Түүний эмчлэгч эмч Кевин О’Коннор ингэж хэлжээ.
Түүний тавхайн хажуугийн болон дунд талын шаантаг яс цуурсан байна. Ийнхүү тэрээр хэдэн долоо хоног тусгай гуталтай явахаас аргагүйд хүрсэн байна.
Байден арваннэгдүгээр сарын 28-ны бямба гарагт нохойтойгоо тоглож байхдаа хальтарч, бэртсэн байна. Байден болон түүний гэргий Жилл нар хоёр герман овчарктай ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ