Британийн вирус судлаачид «Спутник V» вакциныг үнэлжээ
Британийн вирус судлаачид телевизийн CBC сувагт өгсөн ярилцлагадаа «Спутник V» вакцины клиникийн туршилтын хоёр дахь шатны судалгааны үзүүлэлтийг үнэлэхдээ, энэ бэлдмэл үр дүнтэй тухай мэдэгдсэн байна.
"Оросын вакцины үр дүн 95%-д хүрсэн тухай мэдээлэл нь бусад ийм бэлдмэлийн туршилтын дүнгийн тухай мэдээтэй тохирч байна" гэж Лондонгийн эрүүл ахуй, халуун бүсийн анагаах ухааны сургуулийн эм зүй-эпидемиологийн профессор Стивен Эванс хэлжээ.
"Энэ бэлдмэлийн үр дүнгийн тухай эхний мэдээ эргэлзээ төрүүлж байсан ч, одоо ингэх шалтгаан «Спутник V» вакцинд байхгүй" Эванс бас онцолсон байна. Эхний үр дүнгийн талаар ингэж эргэлзэж байсныг вирус судлаач тайлбарлаад, яваандаа ОХУ-ын вакцин сайн гэдгээ харуулсан юм гэжээ.
“Вакцин хангалттай үр дүнтэйг туршилт харуулж байна. Дархлаажуулах замаар коронавирусийн халдвартай тэмцэж болохыг Оросын болон бусад вакцины туршилтын дүн харуулж байна” гэж тэрээр тэмдэглэсэн байна.
Одоогоор вакцины гурав дахь шатны туршилт үргэлжилж байгаа бөгөөд «Спутник V» вакцин үр дүнтэй болохыг түүний завсрын судалгааны дүн харуулж байгаа юм. 2021 онд Оросын иргэдийг олноор нь вакцинжуулах төлөвтэй байгаа бөгөөд үүнийг сайн дурын үндсэн дээр хийх ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ