ЗГ: УБ, Архангай, Сэлэнгэ аймгийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа


Засгийн газар яг одоо хуралдаж байна.

Хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын одоогийн зэргийг сунгах, эсэх асуудлыг хэлэлцэж шийджээ. Ингэхдээ Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ. Ингэснээр хөл хорио 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл  үргэлжлэх нь.

Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Өвчлөлийн бүрэн зураглалыг гаргаж авах, зарим массын шинжилгээг хийх шаардлагатай байна. Бид 14 хоног буюу нэг нууц хугацаанд ажиллалаа. Цааш нь 14 хоног хөл хориог сунгах ёстой гэсэн саналыг ЭМЯ-наас ирүүлсэн. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс 10 хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмийг сунгах нь зүйтэй гэсэн.

Засгийн газраас улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Халдвар тархаагүй, халдварыг хяналтад авсан газруудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр  гаргаад байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас  арванхоёрдугаар сарын 11-ний өглөөний 06:00 цаг хүртэл буюу арав хоногийн хугацаагаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдалд шилжүүлж байна.

Бусад аймгуудад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арвахоёрдугаар сарын 1-ний өглөөний 06:00 цагаас эхлэн бууруулж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна” гэв. 

Мөн 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ