Коронавирусээр өвчлөгсөд гэртээ эмчилгээг хэрхэн хийх вэ?
Москва хотын халдвартын №2 клиникийн тасгийн эрхлэгч Мария Мясникова гэрийн нөхцөлд коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст хэд хэдэн зөвлөгөө өгчээ.
"COVID-19-ийн эмчилгээ хийлгэхдээ ууж бea шингэний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ингэхдээ ууж буй усандаа витаминжүүлсэн ундаа нэмж өгөх хэрэгтэй" гэж эмч “Москва” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Түүнчлэн Мясникова эмчийн бичиж өгсөн бүх эм бэлдмэлийг хэрэглэж, түрүүлгээ харж их хэвтэж байхыг зөвлөж байна. Учир нь ийм байрлал амьсгалахад дөхөмтэй байдаг бөгөөд уушги тэлэгдэх боломж олгодог байна. Доошоо харж хэвтэхдээ аятайхан байрлалтай байхын тулд гэдэс дэвсгэрээс жаахан хөндий байхаар бодож, цээж болон аарцган доороо дэр тавьж өгөхийг эмч бас зөвлөж байна.
Амьсгалын дасгал хийж, ингэхдээ биед хэт ачаалал өгөхгүй байхыг Мясникова зөвлөжээ.
Хүйтэнд коронавирусийн эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулахын чухлыг ОХУ-ын эрүүл ахуйн ерөнхий эмч байсан Геннадий Онищенко өмнө нь хэлж байсан юм. Амин дэмтэй хоол сайн идэж, дархлааны тогтолцоонд чухал D аминдэмийн хэмжээг ажиглаж, биеийн тамираар хичээллэж байхыг тэрээр зөвлөжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ