Токиогийн олимпийн наадмын тухай сонирхолтой баримтууд
Цар тахлын улмаас энэ жил Олимпийн наадам болоогүй бөгөөд дараа жил зохион байгуулахаар болсон билээ. Ийнхүү ирэх жил болох Олимпийн наадмыг хүлээх зуураа энэ үйл явдлын тухай сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
1) Японд болох дөрөв дэхь Олимпийн наадам
Ирэх олимпийн наадам Япон улсын хувьд дөрөв дэх нь болох учиртай. Эхний удаа Олимпийн наадмыг 1940 онд явуулахаар төлөвлөж байсан ч, дайн эхлэснээр Олимпийн наадам зохион байгуулж чадаагүй билээ. Харин 1964 онд олимпийн наадмыг явуулж, гурав дахь нь 1998 онд болсон билээ.
2) Наадам болох хугацаа
Наадмыг долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-нд явуулахаар комисс шийдвэрлэсэн бөгөөд энэ үед Японд уралдаан тэмцээн явуулах хамгийн таатай уур амьсгалтай байдаг ажээ. Мөн энэ өдрүүд нь амралтын үе байдаг учир Олимпийн наадам үзэхийг хүссэн хүний тоо олон байна гэсэн үг юм.
3) Гол цэнгэлдэх хүрээлэн
Нэг сонин баримт гэвэл Токиод олимпийн наадам болох шинэ цэнгэлдэх хүрээлэнг хуучин цэнгэлдэхийн буурин дээр барьжээ. Гэхдээ уг цэнгэлдэх хүрээлэнд регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах гэж байсан ч энэ санаа талаар болж, цэнгэлдэх бэлэн болоогүй байна. Ер нь анх барилгын ажилд олон сая доллар зарцуулахаар төлөвлөж байсан ч энэ нь олон нийтийн санаанд нийцээгүй учир төсвийн хөрөнгийг 1 сая ам.доллар болгон хасчээ.
4) Усанд сэлэлтийн төв
Цэнгэлдэх барих хугацааг сунжруулахгүйн тулд мэргэжилтнүүд барилга барих стандарт бус арга хэрэглэхээр шийджээ. Эхлээд дээврийн зураг төслийг гаргасан байна. Ийнхүү дээврийг шууд газар дээр угсарч, дараа нь 37 метрийн өндөрт өргөн гаргажээ. Дээврийг 4 найдвартай тулгуураар тулдаг байна. Энэ төв нь гол, дайвингийн болон усан дорхи гэсэн гурван усан сантай гэнэ.
5) Наадмын уралдаан тэмцээнийг янз бүрийн газарт явуулна
Японы нутагт явагдах уралдаан тэмцээн янз бүрийн газарт болно.
6) Албан ёсны талбар
Нээлтийн болон хаалтын арга хэмжээ Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно гэж тус орны засгийн газар мэдээлсэн юм. Яг одоо тэнд байгууламжийг шинэчлэх ажил явагдаж байгаа ажээ.
7) Тээвэр
Олимпийн наадамд гаднаас ойролцоогоор 1,5 сая хүн ирэх төлөвтэй байгаа ажээ. Дээр нь тухайн улсын 8 сая хүн нэмэгдэнэ. Энэ нь хотод ихээхэн түгжирэл үүсэх магадлалтай юм. Оргил ачааллын үед хүмүүс түгжрэл үүсэх эрсдэлийг дээд зэргээр багасгахын тулд гэртээ байх ёстой гэж шийдвэрлэжээ.
8) 5G Интернет
Intel болон NTT зэрэг нэртэй компаниуд 5G интернэтийг бэлэн болгосон тухай мэдээ бүр хоёр жилийн өмнө ирсэн юм. Олимпийн хороо энэ боломжийг ашиглахаар шийдэж, эдгээр компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна.
9) Виртуал бодит байдал
Орчин үеийн гаджетуудын ачаар ямар ч хүн уралдлаан тэмцээнийг хэд хэдэн цэгээс үзэж чадна.
10) Хурдан галт тэрэг
Цагт 600 гаруй километр хурдалж чадах орчин үеийн гэрлээс хурдан галт тэргийг одоо Японд хийж байгаа ажээ. Дэлхийд ганц ч галт тэрэг ингэж хурдалж чадахгүй юм. Гэхдээ 2030 онд юмуу түүнээс хойш ийм галт тэргийг нийтийн хэрэгцээнд ашиглах аж.
11) Нүүр царайг таних систем
Ирж буй мэдээнээс үзвэл ойролцоогоор 300 мянган тамирчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч болон албаны хүмүүс наадмын үеэр байх ажээ. Тав тухыг бодож энэ бүх хүний гэрэл зураг хадгалагдах мэдээллийн онцгой санг ашиглах бодолтой байна.
12) Цахилгаан машин
Олимпийн наадамд маш олон хүн ирэх учир олимпийн хороо хүмүүсийг тээвэрлэхэд жолоочгүй машин ашиглах бодолтой байна.
13) Хурууны хээ таних систем
Ямар ч хүн нисэх буудалд хурууныхаа хээг бүртгүүлэх боломжтой. Ингэснээр хурууныхаа хээг уншуулан бүх худалдан авалт болон үйлчилгээний төлбөрийг хийж болох гэнэ.
14) Медалиуд
Медалиудыг хоёрдогч түүхий эдээр хийх нь тодорхой болсон билээ.
15) Цахилгаан эрчим хүчний хэмнэлт
Ирэх Олимпийн наадамд нарны эрчим хүч болон дулааны насос зэрэг экологийн цэвэр энерги ашиглах ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ