Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх тов гарчээ. Ирэх мягмар гарагт Хууль зүй, Төсвийн байнгын хороод, лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэн, үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм.

Төсөвт хориг тавьсантай холбоотойгоор уг асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг хэлэлцэхийг хойшлуулаад буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ