Коронавирусийн шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

COVID-19-ийн шинжилгээ авахад зарим алдаа гаргахгүй байхыг эмч нар сануулж байна.

 Өвчтөнүүд болон лабораторийн ийм үйлдэл нь шинжилгээний хариу буруу гарахад хүргэж болох юм.

 Шинжилгээний хариу буруу гарах эрсдэлийг бууруулахын тулд өвчтөнүүд биоматериал өгөхийн өмнө:

 

-      Хоёр-гурван цагийн өмнө юм идэхгүй байх;

-      Сүүлчийн хоол идсэний дараа амаа зайлахгүй байх;

-      Шинжилгээ өгөхөөс зургаан цагийн өмнө хамар юмуу хоолойн цацлага хэрэглэхгүй байх;

-      Хоёр-гурван цагийн өмнө тамхи татахгүй байх;

-      Шинжилгээ өгөхөөс хоёр-дөрвөн цагийн өмнө шүдээ угаахгүй байх;

-      Амны үнэр дарахын тулд бохь зажилах юмуу пастил хүлхэхгүй байх;

-      Шинжилгээ өгөхөөс өмнө нусаа нийхгүй байх.

 

“Хэрвээ бид тодорхой журам мөрдөхгүйгээр хамраас арчдас авч, арчдас авах савхыг хамрын нүх рүү гүн шургуулахгүй юмуу өвчтөн үүнээс өмнө нусаа нийж, хамраа угаасан бол шинжилгээ буруу гарна”.


Амны хөндий болон залгиур хоолойн арчдасын хувьд өвчтөн шинжилгээ өгөхийн өмнө юм идэж, ариутгалын уусмалаар амаа зайлж болохгүй юм. Шинжилгээ хийх цаг хугацаа ч үр дүнд нөлөөлдөг аж. Хэрвээ хүн саяхан халдвар авсан бол вирусийн тоо цөөн байх учир шинжилгээгээр илрэхгүй.  Харин хүн өвдөөд удаж байгаа бол түүний хоолой юмуу хамрын хөндийд вирус байхгүй байж болно.  Учир нь өвчин амьсгалын замын доод хэсгүүдэд шилжсэн байдаг гэж эмч дурджээ. 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ