Путинийн тухай Рокфеллерын хэлсэн гайхалтай үг
Тэрбумтан Дэвид Рокфеллер агсан нэг удаа санаандгүйгээр мөнгө болон эх орноо хайрлах сэтгэлийн тухай яг оносон мэдэгдэл хийжээ.
Америкийн магнат нэг удаа өгсөн ярилцлагадаа "Өдий наслахдаа олон эвгүй хүнтэй тааралдаж байсан бөгөөд тэдний дунд дээд тушаалын түшмэдүүд ч байсан. Хүн өөрийнхөө зарчмыг мөнгөөр сольчихдог ганцхан зүйл тэднийг холбож байсан юм" гэж тэрээр ярьжээ.
Мөнгөөр элдэв асуудлыг тун амархан шийдвэрлэж чаддаг байсан Зөвлөлт Холбоот Улсын удирдлагын дунд ч тийм хүмүүс байсан. Тэдний хэн нь ч эх орныхоо тухай огт бодож байгаагүй гэдгийг Рокфеллер хүлээн зөвшөөрсөн байна.
"Мөнгөнд татагдаагүй цорын ганц хүн бол Владимир Путин. Түүнийг ингэж татах гэж оролдсон ч, огт бүтээгүй. Мөнгө авахгүй, учир нь би эх орондоо хайртай гэж тэр шуудхан хэлж билээ" хэмээн Рокфеллер дурджээ.
Үүнтэй холбогдуулан тэрээр Оросын иргэдэд удирдагч шигээ байхыг уриалсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ