Цасан ширхэгийн зургийг анх 1885 онд микроскопоор авч байжээ
Өвөл цагийн нэгэн гайхамшиг нь цас. Цасан дээр туссан нарны гэрэл солонгорон туяарч харагддаг нь цасан ширхэгийн хэлбэртэй холбоотой байдаг ажээ.
Анх Америкийн фермер Уилсон Бентли гэх хүн 1885 онд цасан ширхэгийн зургуудыг микроскопоор авсан нь амжилттай болжээ. Тэрбээр 46 жилийн хугацаанд 5000 гаруй зураг авсан байдаг.
Уншигч та бүхэн байгалийн гайхамшигт бүтээл цасан ширхэгийн зургийг сонирхоно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ