Эмч нар коронавирусийн түгээмэл шинж тэмдэгийг нэрлэв

Үнэр, амт мэдрэхгүй болох (аносмия) нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн түгээмэл шинж тэмдэг болох нь Их Британийн үндэсний статистикийн тайлангаас харагдаж байна.

 Сүүлчийн мэдээгээр, өмнө нь ханиалгахыг COVID-19-ийн гол шинж тэмдэг хэмээн үзэж байсан ч тийм биш ажээ. 35-аас дээш насны коронавирустэй өвчтөнүүдийн дунд үнэр, амт мэдрэхгүй болох нь 20-40 хувьд, их халуурах нь 15-25 хувьд илэрч, харин ханиалгах нь 13-18 хувьд нь л бүртгэгдэж байсан аж.

 Харин залуу эмчлүүлэгчдийн хувьд энэ насныхны дунд үнэр, амт мэдрэхээ болих нь 60 хувьд илэрч байжээ гэж “Миррор” сонинд бичсэн байна.

  Цар тахлын үед амьсгалын замын өвчнүүдийн шинж тэмдэгийн зэрэгцээ үнэр мэдрэхээ болих нь COVID-19 туссаныг гэрчилж болохыг эмч нар онцолж байна.

 Халуурах, ханиалгах болон ходоод хямрах нь хүүхдэд коронавирусийн халдвар авсаны байнгын шинж тэмдэг байдаг тухай Оросын  эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч Александр Горелов ярьжээ. Үнэр, амт мэдрэхээ болих нь насанд хүрээгүй хүүхдүүдийн онцлог шинж тэмдэг биш гэж тэрээр хэлсэн байна.



Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ