Жо Байдены оймс сэтгүүлчдийн анхаарлыг татав

АНУ-ын дараачийн ерөнхийлөгч болох Жо Байден өвөрмөц оймс өмсөн олны дунд харагджээ. Footwear News сайт ингэж мэдээлсэн байна.

 Тэрээр Делавэр муж улсын Уилмингтон хотын “The Queen” театрт албан ёсны уулзалт хийжээ. Жо Байден хар хөх өнгийн пиджак, хөх өнгийн цамц, саарал өмд, сонгодог хийцийн лофер-ботинки өмссөн байжээ. Түүнчлэн содон өнгийн судалтай улаан-хөх зангиа зүүж, нохдын дүрс бүхий хөх өнгийн оймс өмссөн байна.

 Төрийн тэргүүн болох энэ хүний гадаад төрх ч сэтгүүлчид болон сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. “Жорж Буш өмссөн оймсоороо гайхуулж байсан юм. Дараагийнх нь Байден болох нь уу?”, “Тийм ээ, тэр тренд үзүүлж байна”, “Нохойны дүрстэй оймс өмссөн хүн бидний бүх асуудлыг тодорхой байдлаар шийднэ”, “Бид ерөнхийлөгчийн оймсыг хэлэлцэж байгаа нь сайхан хэрэг. Бид зөв зам дээр байна”, “Түүний оймс маш гоё юм, энэ өдрийн хамгийн гол мэдээ” гэж тэд жиргэжээ.

 2019 оны зургаадугаар сард Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон гурван өдрийн турш нэг л оймс өмсөж байсан юм. Түүний сууж буй гэрэл зурагт тэрээр ассирийн Ашшурбанапал хааны дүрс бүхий оймс өмссөн байсныг сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр сэтгүүлчид анзаарчээ.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ