Өнгөрсөн долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын тоо 4 сая гаруйгаар өсчээ. Энэ нь COVID-19 тархаж эхэлснээс хойшхи хамгийн их өсөлт юм. ДЭМБ-аас энэ талаарх тоо баримтыг дурдсан байна.
Үүнээс үзвэл, 11 дүгээр сарын 16-наас 22-нд 4 сая 60 мянга 891 хүн шинээр халдвар авчээ. Өвчлөл АНУ-д хамгийн их бүртгэгдэж, 1,1 сая хүн халдвар авсан байна. АНУ-ын дараа Энэтхэг орсон бөгөөд 281 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Италид энэ тоо бараг 236 мянгад хүрчээ.
Гэхдээ цар тахал тэлэх хурдац буурч байгааг ДЭМБ байгууллага тэмдэглэсэн байна. Зүүн өмнөд Ази болон Европын бүс нутагт коронавирусийн тархалт удааширчээ.
Коронавирусийн цар тахал намжихад дэлхий нийтийн хэмжээнд хүн амын 70 орчим хувийг вакцинжуулах шаардлагатайг ДЭМБ онцолж байсан.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ