Жо Байден: Америк эргэж ирлээ

Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден Америк эргэж ирж байгааг тунхаглажээ. Түүний хэлсэн үгийг ТАСС агентлаг иш татан дурдсан байна.

 “Америк бидний дайснуудыг сөрөн зогсож, манай уламжлалт холбоотнуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Америк эргэж ирлээ!” гэж тэрээр мэдэгджээ.

 Өмнө нь Байдены штаб Дональд Трампаас засгийн эрх мэдлийг шилжүүлэн авах ажил эхэлснийг нотолсон билээ. Гэхдээ энэ нь сонгуулийн дүнг зөвшөөрсөн хэрэг биш гэж ерөнхийлөгч өөрөө мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө ялсан гэдгийг зарласан Жо Байден одоогийн төрийн тэргүүн Дональд  Трампыг хүсвэл, түүнтэй уулзахад бэлэн байна гэж мэдэгджээ.

“Хэрвээ тэр хүсвэл, би уулзах нь мэдээж” гэж Байдены хэлсэн байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ