Жо Байдены штаб: АНУ-д засгийн эрхийг шилжүүлэх ажил эхлэж байна
АНУ-ын эрх баригчид өөрийг нь ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрсний дараа засгийн эрх мэдлийг шилжүүлэх ажил эхэлснийг Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены штабаас арваннэгдүгээр сарын 23-ны даваа гарагт мэдэгджээ.
Штабын захирал Йоханнес Абрахамын мэдэгдсэнээр, ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар сонгуульд илт ялсныг АНУ-ын Нийтийн албаны газрын тэргүүн Эмили Мерфи нотлоод, засгийн эрх мэдлийг зугуухан, тайван замаар шилжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, нөөцийг ирээдүйн засаг захиргаанд олгожээ.
"Энэ эцсийн шийдвэр нь яам, тусгай газруудад эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг эхлүүлж буй засаг захиргааны тодорхойлогч үйлдэл юм" гэж тэрээр хэлсэн байна.
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, эхний протоколын дагуу засгийн эрх мэдлийг шилжүүлэх бүхий л шаардлагатай үйл ажиллагаа явуулахыг Нийтийн албаны газрын тэргүүнд зөвлөжээ. Гэхдээ сонгуулийн үр дүнгийн талаар миний багийн тэмцэл үргэлжилж байна. “Бид ийм байдлаар цаашид ажиллана. Бид ялна гэдэгт би итгэж байна!” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө ялсан гэдгийг зарласан Жозеф Байден өөрийн засаг захиргааны төрийн нарийн бичгийн дарга, Дотоодын аюулгүй байдлын яам, Үндэсний тагнуулын газрын тэргүүн, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах, НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгч, америкийн ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч зэрэг албан тушаалд хүмүүсийн нэрийг дэвшүүлээд байна.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол уламжлал ёсоор нэгдүгээр сарын 20-нд болдог юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ