Жүжигчин Аня Тэйлор-Жой жилд ганцхан өдөр амарчээ
“Нетфликс” кино компанийн “The Queen's gambit” цоо шинэ, онц сонирхолтой мини цуврал дэлхий даяар шуугиан тарьж байна. Ижил нэрт номоос сэдэвлэн бүтээсэн тус цувралын найруулагч, продюсероор Скотт Фрэнк ажилласан бөгөөд гол дүрд Аня Тэйлор-Жой тоглосон.
Тэрбээр “The Queen's gambit” цувралаас гадна “Split”, “Emma”, “The Witch”, “Radioactive”, “The New mutant” зэрэг кинонд тоглосон. Түүнчлэн “The Queen's gambit” мини цуврал,” Last night in Soho”, “Emma” киноны зураг авалт 2019 онд хийгдсэн бөгөөд өнгөрсөн жил Аня Тэйлор-Жой ганцхан өдөр амарч, 364 өдөр ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ