Коронавирусийн хамгийн “ноцтой” шинж тэмдэгийг нэрлэв

Амьсгаадахын зэрэгцээ амьсгалын замын өвчний бусад шинж тэмдэг илрэх нь коронавирусийн халдвар авсаныг харуулж болох бүх шинж тэмдэгээс хамгийн ноцтой нь юм. Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн эрдэм шинжилгээ-судалгааны төв хүрлээлэнгийн захирлын клиник- дүн шинжилгээний ажил эрхэлсэн орлогч Наталья Пшеничная ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 "Өвчний ийм шинж тэмдэгүүд илэрвэл нэн даруй эмнэлэгт хандах хэрэгтэй" гэж тэрээр тайлбарласан байна. "Энэ бол хамгийн аюултай шинж тэмдэг юм” гэж түүний хэлснийг ТАСС агентлаг иш татан дурджээ.

 "Амьсгалын замын өвчний шинж тэмдэгүүд илэрч, үнэрлэх мэдрэмжээ алдах нь COVID-19-ийн халдвар авсаныг гэрчлэх нэг зүйл мөн. Гэхдээ энэ нь бусад өвчний үед ч ажиглагдаж болно" гэж Пшеничная тэмдэглэсэн байна.

 Түүнчлэн COVID-19-ийн шинжилгээ авахад зарим алдаа гаргахгүй байхыг эмч нар сануулжээ. Шинжилгээний хариу буруу гарах эрсдэлийг бууруулахын тулд өвчтөнүүд биоматериал өгөхийн өмнө юм уух, тамхи  татах, шүдээ угаах болон нусаа нийж болохгүй гэж вирус судлаач эмч нар хэлсэн байна.

  “Хэрвээ бид тодорхой журам мөрдөхгүйгээр хамраас арчдас авч, арчдас авах савхыг хамрын нүх рүү гүн шургуулахгүй юмуу өвчтөн үүнээс өмнө нусаа нийж хамраа угаасан бол шинжилгээ буруу гарна” гэж “Твой доктор” клиникийн ерөнхий эмч, дотрын эмч Татьяана Романенко хэлжээ.

"Амны хөндийн арчдасын тухайд өвчтөн шинжилгээ өгөхийн өмнө юм идэж, ариутгалын уусмалаар амаа зайлж болохгүй" гэж тэр хэлсэн байна. Шинжилгээ хийх цаг хугацаа ч хариунд нөлөөлдөг аж.  Хэрвээ хүн саяхан халдвар авсан бол вирусийн тоо цөөн байх учир шинжилгээгээр илрэхгүй. Харин хүн өвдөөд удаж байгаа бол түүний хоолой юмуу хамрын хөндийд вирус байхгүй байж болох юм.  Учир нь өвчин амьсгалын замын доод хэсгүүдэд шилжсэн байдаг" гэж эмч дурджээ.

"Өвчтөнийн үйлдэл ч  шинжилгээ буруу гарахад хүргэж болно" гэж Оросын найрамдлын их сургуулийн халдварт өвчний тэнхимийн эрхлэгч Галина Кожевникова мэдэгдсэн байна. “Хүн гурван цагийн өмнө юм ууж, тамхи татаж, шүдээ угааж болохгүй. Хэрвээ ингэсэн бол ямар ч өвчин үүсгэгч илрэхгүй” гэж тэрээр хэлжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ