Билл Гейтс: Хүн төрөлхтөнийг шинэ цар тахал хүлээж байна

Америкийн бизнесч, “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс "Хүн төрөлхтөнийг ирээдүйд бас нэгэн шинэ цар тахал хүлээж байна" гэж мэдэгджээ.

  Тэрээр жүжигчин Рашида Жонс болон АНУ-ын халдвартын ерөнхий эмч Энтони Фаучи нартай хамт коронавирусийн цар тахлын асуудлаар ярилцсан байна.

  Дэлхийд бас нэг цар тахал үнэхээр нүүрлэж байгаа хэрэг үү? гэж Жонсыг асуухад тэрээр "тиймээ,  нүүрлэж байгаа” гэж хариулжээ.

  “Хэрвээ энэ явдал 20 жилийн дараа болвол биднийг аз дайрах нь тэр. Харин энэ нөхцөл байдал хавьгүй эрт, барагцаалвал гурван жилийн дараа үүсч болох хувилбар бий. Гэвч шинэ цар тахал хүн төрөлхтөнийг нөмрөхөд бид үүнд бэлэн байх болно. Энэ үе гэхэд эрх баригчид хөл хорионы алгоритм боловсруулж, шинжилгээ хийх систем сайжирна" гэж Гейтс хэлсэн байна.

“Бид хоёр дахь удаагаа тэгтлээ тэнэг байхгүй” гэж тэрбумтан тэмдэглэжээ. Коронавирусээс болоод өөр аюултай өвчин гарч болохыг мартахгүй байхыг Гейтс өмнө нь уриалж байсан юм. 


Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ