Сансарт хийж болзошгүй дайн юугаар төгсөхийг хэлжээ
АНУ-ын сансрын хүчний сансрын ажиллагааны командлагч генерал Жон Реймонд сансарт хийж болох дайн юугаар төгсөхийг хэлжээ. ТАСС агентлаг түүний хэлсэн үгнээс иш татан дурдсан байна.
Сансар байлдааны ажиллагааны талбар болж байна гэдэгт генерал анхаарал хандуулжээ. Тиймээс гарч болзошгүй мөргөлдөөнийг тогтоон барих нь сансрын хүчний гол зорилт мөн гэж тэрээр тэмдэглэсэн байна. “Энэ дайнд хэн нэг нь ялна хэмээн би бодохгүй байна” гэж Реймонд хэлжээ.
Америкийн генерал Оросыг сансарт АНУ-ын өрсөлдөгч хэмээн хэлээд, “анхнаасаа л” ийм байсан гэж мэдэгдсэн байна. Гэхдээ хүйтэн дайны ид үед талууд сансрыг иргэний зорилгоор эзэмших салбарт хамтран ажиллаж байсныг тэрээр дурджээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин сансарт дайтаж болзошгүй тухай өнгөрсөн жил хэлж байсан юм. "АНУ сансрыг дайн хийх орон зай хэмээн үзэж, тэнд байлдааны ажиллагаа явуулахаар илэрхий төлөвлөж байна. Энэ нь тойрог замд Оросын хиймэл дагуулын бүлэглэлийг бэхжүүлэхийг шаардаж байгаа юм" гэж тэрээр мэдэгдсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ