2021 оны эхээр коронавирусийн гурав дахь давалгаа нүүрлэнэ
"Европын орнууд шаардлагатай дэд бүтцийг одоо бий болгохгүй бол 2021 оны эхээр COVID-19-ийн гурав дахь давалгаанд өртөнө" гэж ДЭМБ-ын тусгай элч Дэвид Набарро анхааруулжээ.
"Европ тив коронавирусийн эхний давалгааг хяналтдаа авч чадсан ч хоёр дахь давалгаанаас сэргийлж чадаагүй юм" гэж тэрээр хэлсэн байна. “Тэд зуны саруудад шаардлагатай дэд бүтцийг бий болгох боломжийг алдсан юм” гэж Набаррро тайлбарлажээ.
Их хохирол хүлээхэд хүрдэг хөл хорионы хатуу горим хэрэглэхгүйгээр вирусийг дахин хяналтдаа авах зорилт Баруун Европын орнуудын өмнө тулгарсныг ДЭМБ-ын тусгай элч онцолсон байна.
Аравдугаар сард коронавирусийн халдвар авсан хүний тоо цар тахлын эхний хагас жилийн үзүүлэлтээс давсныг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхан Гебрейесус өмнө нь мэдэгдсэн юм. “Нийт Европ болон Хойд Америкт эмнэлэг болон эрчимт эмчилгээний тасгууд өвчтөнүүдээр дүүрчихээд байна” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ