G20-ийн удирдагчид коронавирусийн вакциныг шударгаар хуваарилуулахаар амлав

"Их 20”-ийн (G20) орнуудын удирдагчид коронавирусийн вакцин болон эмийг дэлхий даяар шударгаар хуваарилуулахаар амлажээ. Дээд хэмжээний онлайн-уулзалтын албан мэдээний төслийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

 “Хүн бүхэнд адил тэгш хүрээмжтэй байх зарчмыг хангахын тулд бид хүч хайрлахгүй. Бид бүх нийтийн вакцинжуулалтыг дэлхий нийтийн нийгмийн үйлс гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэж баримт бичигт өгүүлжээ.

 Цар тахал нь чинээлэг болон ядуу хүмүүсийн хоорондын зөрчлийг ихэсгэж болох юм гэдэгт сэтгэл зовинож буйгаа G20-ийн удирдагчид илэрхийлсэн байна. “Зөвхөн баян хүмүүс л өөрийгөө хамгаалж чадах тэр хувилбараас бид ямар ч хамаагүй аргаар зайлсхийх хэрэгтэй” гэж Францын ерөнхийлөгч цохон заажээ.

 Сүүлчийн мэдээгээр, дэлхийд коронавирусийн халдвар авсан тохиолдол 58 саяас даваад байна. Цар тахал эхэлснээс хойш COVID-19-өөр 1,37 сая хүн нас баржээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ