Билл Гейтс: Ирэх хагас жилд коронавирусийн тухай муу мэдээ байсаар байна

Microsoft компанийг үндэслэгч, буяны сангийн тэргүүн Билл Гейтс "ирэх хагас жилд коронавирусийн тухай муу мэдээ их байхаар байна" гэж  үзжээ. Энэ талаар Daily Beast сайтад бичсэн байна.

“Өвөл хүйтрэхээр вирус түргэн үржиж, бид ч өрөө тасалгаандаа их цагийг өнгөрүүлдэг учир энэ нь тийм ч сайн зүйл биш. Үүнээс гадна тодорхой байдлаар ядарч, зарим зүйлийг хийхэд хэцүү болно” гэж Гейтс хэлжээ.

"Дараачийн зургаагаас найман сарын турш голдуу муу мэдээ байх болно. Үүнээс хойш вакцин хийх хэмжээ нэмэгдсэнээр хонгилын үзүүрт гэрэл ёлтойно” гэж тэрээр хэлжээ. 

Өмнө нь Билл Гейтс АНУ-д хийж буй коронавирусийн эсрэг зарим вакцины үр дүнд эргэлзэж байсан юм. Ийнхүү АНУ нас баралтыг бууруулахын тулд хангалттай хэмжээний вакцин үйлдвэрлэж, 2021 оны зун гэхэд байдал тогтворжино гэж тэрээр үзэж байна.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ