Коронавирусийн халдвар авсан эхний өдрүүд хамгийн аюултай

Мэргэжилтнүүдийн хэлснээр, COVID-19-өөр өвчилсөн хүний шинж тэмдгийн тухай мэдээлэх нь халдварын тархалтыг тогтоон барьж чадах хамгийн сайн аргуудын нэг ажээ.

COVID-19-ийн идэвхижлийн оргил үе нь эхний шинж тэмдэг илэрснээс хойш таван өдрийн туршид байдгийг Шотландын Сент-Эндрюссын их сургуулийн судлаачид илрүүлсэн байна. Тиймээс халдвар авсан хүн яг энэ үед ойр хавийн хүмүүстээ халдвар тараах хамгийн их аюултай байдаг аж.

 Энэ онцлог нь коронавирусийг зоонозын бусад хоёр SARC-CoV болон MERS-CoV вирусээс илүү түргэн тархах боломж олгодгыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Сүүлчийн хоёр вирусийн идэвхжил нь нэлээд хожуу буюу 7-10 өдрийн дараа илэрдэг гэж The Lancet сайтад бичжээ.

 Өөрийгөө тусгаарлах болон COVID-19-өөс үүдэлтэй өвчний шинж тэмдэгийн тухай нийгэмд мэдээлэх нь халдварын тархалтыг тогтоон барьж чадах хамгийн сайн аргуудын нэг болж байна.

Коронавирусийн халдвар авсан хүн шинж тэмдэг илэрснээс хойш өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан 10-12 өдрийн турш халдвар тараасан хэвээр байдаг тухай Оросын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд өмнө нь хэлж байсан юм.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ