Барак Обамагийн эхний боть дээд амжилт тогтоолоо

Экс ерөнхийлөгчийн номын эхний боть "Бурханаас амласан диваажин" ном борлуулалтын эхний өдөр дээд амжилт тогтоолоо. Мягмар гарагт худалдаанд гарсан даруйдаа АНУ болон Канадад 887 мянган хувь борлогдож, урьдчилан захиалагдсан нь "Penguin Random House" хэвлэлийн газрын дээд амжилт болсон байна.

Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн дурсамж ном 2017 онд худалдаанд гарсан эхний өдрөө 725 мянган хувь зарагдсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тухайн үедээ шуугиж байсан юм.

"Ерөнхийлөгч асан Барак Обама номынхоо эхний ботид өөрийгөө эрэлхийлсэн залуугаас чөлөөт ертөнцийн удирдагч болсон ер бусын одиссей аяллын түүхээ өгүүлсэн" хэмээн тус хэвлэлийн газраас мэдээлжээ.

Энэ ном түүний сонгуульд ялсан болон төрийн тэргүүн байсан үеийнх нь талаар аж. Ер нь АНУ-ын түүхэнд Цагаан ордны эзнээр суусан анхны афро-америк болох түүний өмнөх номууд ч уншигчдын сонирхлыг ихэд татсан билээ. Тухайлбал "Шазруун итгэл найдвар" нь 8,8 сая, "Аавын маань мөрөөдлүүд" нь 6,8 сая ам.долларын ашиг орлогыг түүнд авчирсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ