Байден Трампын засаг захиргааны эсрэг нэхэмжлэл "гаргана"
Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден АНУ-ын одоогийн засаг захиргаа болон өөрийг нь төрийн тэргүүнээр сонгогдсоныг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа Нийтийн албаны газрын эсрэг нэхэмжлэл гаргахыг үгүйсгэсгээгүй байна.
“Бид үүнийг үгүйсгэхгүй байгаа” гэж Байден хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.
Түүнчлэн "ийм алхам хийхэд их цаг хугацаа шаардана” гэж тэрээр тэмдэглээд, АНУ-ын хоёр танхимын хууль тогтоогчид, бүгд найрамдах намаас сонгогдсон муж улсын захирагч нар хамтран ажиллахыг зорино гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. "Ийм хандлага их үр дүнд хүрэх боломж олгоно" гэж Байден тайлбарласан байна.
Трамп ялагдлаа хүлээхгүй байгаа нь “туйлын хариуцлагагүй” явдал юм гэж Байден өмнө нь хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ