Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар саван хэрэглэх вэ?
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд саван дээр “Бактерийн эсрэг” "Антибактериальное" гэж заавал бичсэн байх албагүй гэж мэргэжилтнүүд үзжээ.
“Тусгай зориулалтын ямар нэгэн үнэтэй саван худалдан авах огт шаардлагагүй. Энэ нь мөнгө олох л арга. Бактерийн эсрэг саван нь сөрөг нөлөө үзүүлж болох бөгөөд арьсыг хуурайшуулах юмуу хэрэгтэй зүйлсийг устгаж болох юм” гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Гарыг ердийн хүүхдийн савангаар ч угааж болно. Гэхдээ хатуу саван нь вирус, бактерийг шингэн савангаас илүү угаадаг гэж цохон заасан байна.
Харин усны температур вирусийг устгахад нөлөөлдөггүй. Ердөө л гар, нүрээ угааж байгаа хүний хувьд тухтай байх ёстой гэсэн шаардлага төдий юм гэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ