Коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулах аргыг олжээ
Эрдэмтэд коронавирусийн халдвар авах магадлалыг 70% бууруулах аргыг олсон байна. Лидсийн их сургуулийн судлаачдын бүтээсэн коронавирусийн эсрэг тэмцэх тухай богино хэмжээний кино Их Британийн засгийн газрын сайтад тавигджээ.
"Өрөө, тасалгааг агааржуулж байх нь вирусийн халдвар авах эрсдэлийг үлэмж бууруулдаг" гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин өрөө тасалгааны агааржуулалт муу байх нь халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг аж. Агаар нь байр сууцан дотор зүгээр нэг эргэлдэж байх биш, харин заавал гаднаас орж ирэх ёстойг шинжээчид онцолсон байна.
Ийнхүү өдрийн туршид цонхоо 10-15 минутын турш тогтмол онгойлгож, өрөө тасалгаанд цэвэр агаар байнга оруулж байхыг судлаачид зөвлөж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ