“Лило ба Стич” анимейшн уран сайхны кино болно
“Walt Disney” кино компани “Араатны хаан арслан”, “Мулан”, “Аладдин”, “Дамбо” зэрэг хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл дараагийн удаад “The Little Mermaid”, “Peter Pan and Wendy” киног бүрэн хэмжээний кино болгохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, 1953 онд бүтээгдсэн Диснейн “Питер Пен” анимэйшний эх зохиолоор хийгдэх “Питер Пен ба Венди” киноны найруулагчаар Дэвид Лоури ажиллахаар болсон бөгөөд Питер Пений дүрд Александр Молони, Вендигийн дүрд Эвер Андерсон, Тинкер Беллийн дүрд Яра Шахиди, ахмад Дэгээгийн дүрд Жүүд Лоу тоглохоор болсон юм.
Үүнээс гадна “Walt Disney” кино компани "Lilo and Stitch" анимейшнийг уран сайхны кино болгохоор болжээ. Тус бүтээлийг "Crazy rich Asians" болон "In the Heights" киног бүтээсэн Ази гаралтай найруулагч Жон Чу найруулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ