Коронавирусийн хөнгөн хэлбэр ч аюулт уршигтайг илрүүлжээ

"Хөнгөн хэлбэрийн коронавируст халдвар ноцтой уршиг дагуулдаг" гэсэн дүгнэлтийг Британийн “Coverscan” группийн шинжээчид хийжээ. Харин хөнгөн өвчлөлийн үед хүндрэл гарах эрсдэл нэлээд бага хэмээн өмнө нь үзэж байсан юм.

 Ийм өвчтөнүүдэд шинж тэмдэг маш удаан хадгалагдаж байсныг шинжээчид илрүүлжээ. Түүгээр ч барахгүй өвчтөнүүдийн бараг 70%-д халдвар хэд хэдэн эрхтэнийг гэмтээдэг гэж гэж “Дейли мэйли” сонинд бичжээ.

 Хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдэд коронавиурс нь зүрх, уушиг, нойр булчирхайг гэмтээж байсныг сонинд тэмдэглэсэн байна. Мөн бөөр, элэг, дэлүү бас эрсдэлийн хэсэгт багтдаг аж.

 Халдвар авсанаас хойш нэлээд хэдэн сарын дараа ч хүмүүс амьсгаадаж, булчин чангарч, толгой өвдөж байна гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ