Навальный Путинийн хэвлэлийн нарийн бичгийн даргыг шүүхэд өгчээ

Оросын сөрөг хүчний төлөөлөгч, блогч Алексей Навальный ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийн  хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын талаар Москвагийн Преснийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

  Ийм нэхэмжлэл гаргасныг шүүхийн хэвлэлийн албанаас РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Түүнийг Тагнуулын төв газрын (ТТГ) мэдээллийг дамжуулж байна гэсэн мэдэгдлээ няцаахыг Песковоос шаардаж байгааг тодруулан тайлбарлажээ.

  “Навальный нэр төр, алдар хүнд болон ажил төрлийн нэр хүндээ хамгаалуулахаар Песковын талаар шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн юм” гэж шүүхийн хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн оросын хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлсэн үг маргааны зүйл болсныг шүүх тодруулсан байна. 

Тухайлбал, “өвчтөнтэй (Навальныйтай) ТТГ-ын ажилтнууд ажиллаж байгааг харгалзан үзвэл, түүний хэлж байгаа үг бүхэн нь энэ байгууллагаас түүнд зааж  өгч байгаа үг”  юм гэж Песков хэлжээ. Энэ өгүүлбэр  өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутааж байна хэмээн сөрөг хүчний төлөөлөгч үзээд, үүнийг бодит байдалд үл нийцэх зүйл хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа ажээ. Үүнээс гадна, албан ёсны няцаалтыг төрийн тэргүүний тамгын газрын сайтад тавих ёстой гэж тэр үзэж байна.

  Алексей Навальныйн хордсоныг “сайтар төлөвлөсөн өдөөн хатгалга” хэмээн Оросын ДХЯ өмнө нь тодорхойлсон юм. Үүний зэрэгцээ Европын холбоо Навальныйг хордсоноос болоод Оросын дээд тушаалын зургаан иргэний эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ