ОХУ-д халдаврын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв
ОХУ-д өчигдөр коронавирусээр халдварлагсдын тоо 22.778-аар нэмэгджээ. Энэ нь уг өвчнөөр халдварлагчдын дээд үзүүлэлт болсон аж. Өмнө нь энэ сарын 14-нд 22 мянган хүнээс коронавирусийн халдвар илэрч, дээд үзүүлэлт болж байсан юм.
Хойд хөршид 1,948.603 хүн цар тахлын халдвар авч, 33.489 хүн хорвоог орхижээ. ОХУ халдварлагчдын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, Францын дараа дэлхийд тавд орж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ