Ким Чен Ун олны өмнө анх удаагаа үзэгджээ

Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ун сүүлийн 27 өдөр анх удаа олны өмнө үзэгдсэнийг ТАСС агентлаг уламжилсан байна.

 БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Пхеньян хотод болсон Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны улс төрийн товчооны долоодугаар хуралдааныг даргалсан хоёр хүний нэг байжээ.

 Ирж буй мэдээнээс үзвэл, хуралдаанаар ”СХН-ын ирэх VIII их хурлын өмнө тулгарч буй асуудлууд”-ыг хэлэлцсэн байна.

 БНАСАУ-ын удирдагч СХН-ын ирэх их хурлаар генераллиссимус цол авч болох юм гэдгийг үүнээс өмнө нь мэдээлж байсан билээ.  Одоо Ким Чен Ун маршал цолтой юм.

 Эх сурвалжуудын мэдээлж хэлж буйгаар, хэрвээ Ким Чен Ун хөдөлмөрийн чадваргүй болвол түүний дүү Ким Ё Жон нь тус орны удирдагчийн албан тушаалд ажиллах ёстой хэмээн 2019 оны сүүлчээр болсон СХН-ын ТХ-ны бүгд хурал дээр Ким Чен Ун шаардаж байсан гэх яриа байдаг аж.  



Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ