М.Санду 55 хувиар тэргүүлж байна

Молдавын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр боллоо. Уг сонгуульд одоогийн төрийн тэргүүн Игорь Додон, Европын талыг баримтлагч, сөрөг хүчний Үйл ажиллагаа, эв нэгдлийн намын удирдагч Майя Санду нар өрсөлдсөн юм. Ерөнхийлөгч И.Додон 45, М.Санду 55 хувийн санал аваад буй бололтой. "Интеллектгрупп"-ийн тэргүүн Ян Лесневский "Манай судалгаагаар Санду 55, ерөнхийлөгч Додон 45 хувийн санал авсан" гэж ТАСС-т ярьжээ. Одоогийн байдлаар хилийн чанадад амьдарч буй молдавчуудын өгсөн саналыг тоолж амжаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестровын оршин суугчдын саналыг оруулаагүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ