АНУ Оросын “цацраг идэвхит цунами”-аас эмээж байна
Дайны цагт Оросын шумбагч “Посейдон” аппаратыг хэрэглэж, “цацраг идэвхит цунами” үүсгэн америкийн эрэг хавийн хотуудыг усанд автуулахаас АНУ-ын төрийн департамент болгоомжилж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэл дэлгэрүүлэхгүй байх асуудал эрхэлсэн туслах Кристофер Форд ингэж болгоомжилж буйгаа илэрхийлжээ.
“Хэрвээ баллистик пуужин ирж явааг харвал, цөмийн зэвсэг өргөн цараатай хэрэглэн хариу арга хэмжээ авч болох тухай Орост өмнө нь ярьж байсан юм" гэж тэрээр хэлсэн байна. Ингэхдээ Орос улс цөмийн “Посейдон” төхөөрөг бүхий зайнаас удирддаг шумбагч аппарат бүтээсэн явдал ч сэтгэл түгшээж байгаа юм. "Орос улс эдгээр аппаратыг олон мегатоннын цөмийн цэнэгт хушуугаар тоноглон, АНУ-ын эрэг хавийн хотуудыг цацраг идэвхит цунамийн усанд автуулахын тулд дайны цагт далай дамнуулан харвах бодолтой байгаа нь ч тодорхой юм" Форд хэлжээ.
"Ийм ажиллагаа явуулах үзэл баримтлал нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу түүнийг ямар хэмжээгээр хэрэглэх бол гэсэн ноцтой асуудлыг үүсгэж байгаа юм” гэж Форд хэлсэн байна.
Өрнөдөд “Үхлийн гар” хэмээн нэрлэгддэг цөмийн хариу "цээрлэл" үзүүлэх зөвлөлт-оросын “Периметр” системийг цаашид хэрэглэж магадгүйд АНУ бас сэтгэл зовинож байна. Форд уг системийг “нөлөөт толинд туссан сүйрлийн цээрлэл үзүүлэх хонзогносон зэрлэг хэрэгсэл” хэмээн тодорхойлжээ. Төрийн нарийн бичгийн даргын туслахын хэлсэн үгийн эх хувилбар нь Төрийн департаментын сайтад нийтлэгдсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ