Трамп: Сонгуулийн үеэр АН Үндсэн хууль зөрчсөн

"Санал хураах явцад элдэв зөрчил гаргаж байсан" гэж АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

 “Сонгогчдыг ихээхэн хуурч мэхлэж байсныг гэрчлэх ноцтой баримтууд бий. Тухайлбал, санал тоолж байсан өрөө тасалгаанд Бүгд найрамдах намын ажиглагчдыг оруулаагүйг баттай нотолсон баримтууд  бий" гэж Трамп өөрийн твиттерт бичжээ.

 Ийм зөрчил Жоржиа, Пенсильвани, Мичиган болон бусад муж улсад гарсныг тэрээр дурдсан байна.

Энэ нь үндсэн хууль зөрчсөн хэрэг! Трамп дүгнэжээ.

 


Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ