Хятад улс Жо Байденд баяр хүргэв

 "Хятад улс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ардчилсан намын Жо Байденд баяр хүргэж байна" гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь баасан гарагт мэдээлэл хийхдээ мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.

 “Бид америкийн ард түмний сонголтыг хүндэтгэж, Жо Байден, Камала Харрис нарт баяр хүргэж байна. Үүний сацуу АНУ-ын сонгуулийн дүнг америкийн эрх зүйн дэгийн дагуу гаргаж болох юм гэдгийг бид ойлгож байна” гэж Ван Вэньбинь хэлжээ.

 Хятад улс сонгуулийн дүнтэй холбогдуулан баяр хүргэхийг яараагүй орнуудын тоонд багтаж байсан юм. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай өөрийн хууль боловсруулахаар Хятад улс шийдвэрлэсний дараа хоёр орны харилцаа ноцтой хурцадсан билээ. Үүнээс гадна, хэд хэдэн асуудал байгаагаас  хоёр талын худалдааны асуудал Хятад, АНУ-ын харилцааг ээдрээтэй болгож байгаа юм.

 Түүнчлэн Америкийн одоогийн ерөнхийлөгч Трамп COVID-19 коронавирусийн тархалтыг тогтоон барих талаар хангалттай арга хэмжээгүй аваагүй гэж Бээжингийн эрх баригчдыг байнга буруутгаж байсан юм. Хятадын эрх баригчид вирусийг өөрийн нутгаас алдахгүй байж чадах байсан ч, ингээгүй гэж Америкийн төрийн тэргүүн үздэг байна.

 Америкийн дараачийн засаг захиргааг өөрөө биш, түүний өрсөлдөгч Жо Байден тэргүүлж болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа зөвшөөрчээ. Тэрээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа, Байден ялсан байж болох юм гэж хэлсэн байна.

 

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ