"Вамко" хар салхины улмаас 39 хүн амиа алджээ

Филиппины армийн өгсөн мэдээллээр "Вамко" нэртэй хар салхинд өртөж, амиа алдагсдын тоо 39-д хүрсэн гэнэ. Тэдний 26 нь цагдаагийн албан хаагч аж. Түүнчлэн 40 хүн бэртэж, 20 гаруй хүн сураггүй алга болжээ.

Мөн "Вамко" хар салхины аюулаас сэргийлж, хэдэн 10 мянган иргэнг нүүлгэн шилжүүлсэн байна. 34 м/с хүртэл ширүүсэж буй хүчтэй салхи, аадар борооноос болж нийтийн тээврийн үйл ажиллагаа зогсон, далайн боомтууд, нисэх онгоцны буудал хаалттай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ