ОХУ-д хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

ОХУ-д өчигдөр коронавирусийн 21,983 тохиолдол шинээр нэмэгдсэн нь уг цар тахал анх гарсан цагаас хойш хамгийн олон тохиолдол илэрсэн явдал боллоо. Мөн 18,735 хүн эдгэж, 411 хүн хорвоог орхижээ.

Манай хойд хөршид нийт коронавирусийн 1,880.551 тохиолдол бүртгэгдэснээс 1,406.903 нь эдгэсэн аж. Харин 32,443 хүн нас бараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ