Чуулганыг цахимаар хийх туршилтыг хийж байна

УИХ-ын чуулганы аравдугаар сарын 13-ны өдөр буюу баасан гарагийн хуралдааныг цахимаар хийх туршилтыг одоо хийж байна.

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл онлайнаар хуралдаж, цахим болон онлайн хуралдааны бэлтгэл ажлын талаар танилцуулсан юм. Хуралдаанаас 2020 оны хаврын чуулгантай адилаар хуралдааны 5 танхимд гишүүдийг хуваарилан суулгаж хуралдах, онлайнаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзсэн юм.

Улмаар өнөөдөр 17.00 цагаас нийт гишүүдийн онлайн хурлыг зохион байгуулж, баасан гарагийн хуралдааны дэг болон дээрх хоёр хувилбарын алийг сонгох талаар хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдах хуулиудыг тухайн оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. УИХ-ын байнгын хороодоор төсвийн гурав дахь болон эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанаар батлахад бэлэн болгоод байгаа юм. Өчигдөр УИХ-ын Тамгын газар чуулганы хуралдааныг таван танхимд цахимаар хийхээр болсныг мэдээлсэн боловч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдох байдлаар зохион байгуулах боломжийг судалж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ