Дуучин Ука “DO IT” тоглолтоо хойшлуулснаа мэдэгдлээ
Дуучин Ука энэ сарын 20-нд “DO IT” нэртэй бие даасан анхны шоу тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм.
Тэгвэл цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдээллээ. Учир нь улс орон даяар цар тахлаас үүдэлтэйгээр хөл хорио тогтоон холбогдох байгууллагуудаас захирамж гаргаад байгаа юм.
“DO IT” тоглолтын багийнхан “Та бүхэн минь айж сандралгүй, сэтгэл санааны хувьд тайван байж, эрүүл мэндээ анхаарч байгаарай. Дуучин Ука болон тоглолтын зохион байгуулалтын баг “Do it” тоглолтын бэлтгэл ажлыг 100 хувь хангаад байсан билээ. Тун удалгүй бид тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх болохыг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна. Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухай бүрд мэдэгдэл хийх болно.
Үргэлж хамтдаа байдаг үнэнч үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид хамтдаа, DO IT” хэмээн нийтэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ