Трамп сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп бүх саналыг эцэслэн тоолсны дараа ч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа гэж түүний зарим зөвлөх үзэж байна. Нөхцөл байдлыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан телевизийн NBC News суваг ингэж мэдээлжээ.

 “Түүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрнө байх хэмээн бүү хүлээ. Бид үр дүнд итгэж чадахгүй, гэхдээ би маргалдахгүй гэх маягийн зүйлийг тэр хэлнэ” гэж түүний ойрын хүн ярьсан байна.

 NBC NewS-ийн мэдээлснээр, Трампын зарим зөвлөх түүний ялсан байх боломжид одоо болтол итгэж, түүний тэмцэх гэсэн оролдлогыг дэмжсээр байгаа ч тэдний тоо зугуухан цөөрч байгаа ажээ.  "Сонгуулийн дүн өөрчлөгдөхгүй гэдгийг тэрээр аажим аажимаар ойлгож байгаа" гэж одоогийн төрийн тэргүүний зарим туслах үзэж байна.

 Ингэхдээ Трампын тал баримтлагч олон хүн түүнийг цаашид тэмцэхийг түүнд итгүүлэхээр оролдож байгаа ажээ.  Тухайлбал, тэд  бүгд найрамдах намд нөлөөгөө бэхжүүлэхийнг тулд Жоржи муж улсын сенатын сонгуулийн хоёр шатанд оролцохыг түүнд уриалж байна.

 Өмнө нь АНУ-ын ерөнхий прокурор Уильям Барр сонгуулийн дүнг луйвардсан тухай мэдээг мөрдөн шалгахаар тогтжээ. Муж улсууд бүх асуудал, тухайлбал санал тоолох болон сонгуулийн дүнгийн талаарх шүүхийн маргаан зэрэг бүх асуудлыг арванхоёрдугаар сарын 8-наас наана шийдвэрлэх ёстой юм. Сонгогчдын төлөөлөгчдийн гишүүд арванхоёрдугаар сарын 14-ний хуралдаанаараа сонгуулийн дүнг гаргах ажээ.

 Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэдгээ арваннэгдүгээр сарын 7-нд зарласан бөгөөд тэрээр сонгогчдын төлөөлөгчдийн 273-аас 290 хүртэлх саналыг авсан байна. Уг нь 270 санал авахад хангалттай юм. "Миний өрсөлдөгч өөрийгөө шинэ ерөнхийлөгч хэмээн зарласан нь яарсан хэрэг" гэж Трамп мэдэгдсэн билээ.

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ