Дэлхийн гуравдугаар дайн гарах аюулыг хэрхэн таамаглав?

Дэвшилтэт технологийг буруу аргаар хэрэглэх нь онцгой аюул болж байгаа нь тагнуулын албаны тайлангаас илт байна. Чехийн цэргийн тагнуулын алба 2019 оны үйл ажиллагааныхаа тухай тайланд Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх магадлалыг урьдчилан таамаглажээ гэж “Лидове новины” сонины сайтад бичсэн байна.

 “Дэлхий ертөнцийн чиглэн яваа болзошгүй мөргөлдөөн одоогоор бэлтгэл ажлынхаа эхний шатанд байгаа юм. Уг мөргөлдөөнд орж мэдэх болон хүсэх хүмүүсийн сэтгэлгээ бүрэлдэн бий болж байна. Тэдний дайтахдаа хэрэглэж болох техникийн хэрэгслүүдийг ч тодорхойлж байна. Хэрвээ бид  өөрсдийн үйлдлийн сөрөг үр дагаврыг урьдчилан харах болон үнэлж чадахгүй бол, алдаатай зааварчилгаа юмуу тушаал нь биднийг өөрийгөө устгахад хүргэх тэр үйл явцын шалтгаан болж мэднэ” гэж тайланд өгүүлжээ.

Дэвшилтэт технологийг буруу аргаар хэрэглэх нь онцгой аюул учруулж буй нь тагнуулын албаны тайлангаас харагдаж байна. Кибер халдлага хийх юмуу иргэний зориулалттай нисэгчгүй нисдэг аппарат хэрэглэн  халдлага үйлдэх нь дэлхий нийтийн шинжтэй цэргийн мөргөлдөөнийг өдөөж мэдэх бөгөөд хорон санаатнууд ийм аппаратыг байлдааных болгон амархан өөрчилж чадна.

  Хэт их гүрэн болох АНУ, ОХУ болон БНХАУ-ын харилцааны түгшүүртэй байдал даамжирсаар байгаа нь дэлхийн гуравдугаар дайныг өдөөж бусад улсад туйлын сөргөөр нөлөөлж мэднэ. Аюулгүй байдлыг хангах үйл хэргийн холбоотон хэмээн өөрсдийгөө тооцдог орнуудын хооронд ч сүүлийн үед ноцтой зөрчил үүсч байна. Энэ нөхцөлд олон улсын эрх зүйн институт суларч байгаа юм.

 2019 онд стандарт яриа хэлэлцээ дутагдаж буй нь мэдрэгдэж, улам хурцдаж буй асуудлууд болон зөрчлийг шийдвэрлэх аргын хувиар сөргөлдөөн хүчтэй боллоо. Олон улсын институтууд, цэргийн эвслүүд, зэвсэг хураах тухай үйлчилж буй гэрээ хэлэлцээр болон дэлхийн өөрийнх нь одоогийн дэг журам ч эргэлзээтэй боллоо” гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ.

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ